dance time

2014-05-09 - цэнгээнт бүжгийн мэдээлэл

ШУТИС - ийн ХОС УЯНГА цэнгээнт бүжгийн хамтлаг даруй 20 жилийн түүхтэйгээр барахгүй Монголдоо нэр хүнд нь маш дээгүүр байр суурьтай нэгэн үеийн хүчтэй хамт олон төдийгүй бүжгийн спортоор хүчтэй өрсөлдөгч байсан юм. Буруу бодлого, буруу удирдлагын тогтолцоо, менежмент, маркетингийн уршигаар Хамтлагийн багш болоод мундаг оюутнуудын урам хугарсан үе байгаа гэхдээ Одоогийн Мягмардорж даргатай Оюутны холбооны санаачлага, Багш Б. Улаанбаатар, хамтлагийн гишүүн С. Одбаяр, Цэндээ, Хамтлагийн багш Хандармаа гээд хүмүүсийн идэвхи зүтгэлээр тодорхой түвшинд гарахыг хүсч эрмэлзэж байна. Гэтэл Манай оюутнуудын идэвхигүй байдал, санаачлагагүй байдал нь үнэхээр саад, бэрхшээл болж байна. Ганцхан жишээ дурьдахад манай ШУТИС - ийн Урлагийн наадмаар олон оюутнуудад тус хамтлагт элсэхийг санал болгосон боловч газар аваагүй. Оюутнуудын сурч боловсроход тустай энэ клубын зарчимаар ажиллах оюутнуудын найрсаг хамт олон оюутнуудыг хүлээн авахад бэлэн байгааг анхаарах нь энд чухал гэж бодогдож байна. Аливаад эрч хүчтэй байж, хамт олны хүчээр амжилтанд хүрч, олон улсын тэмцээнд оролцох үүд хаалга тус хамтлагт нээлттэй байгааг бас энд дурдая. Юутай ШУТИС - ийн ХОС УЯНГА бүжгийн хамтлаг нь өөрийн гэсэн бодлоготой төдийгүй гадны олон багш бидний хамтлагт багшилах хүсэлтийг тавьдаг ч бид зүгээр л тэдгээр хүмүүсийн амиа зогоох хэрэгсэл болгож болохгүй төдийгүй, тус хамтлаг нь ШУТИС - ийн оюутнуудын эв нэгдэл, бахархлын бэлэг тэмдэг байгаасай гэж хүснэ..... та бүхэн сэтгэгдлээ бичиж, олон сайхан санал эндээс гарч тус хамтлаг Монголдоо гайхшруулж байсан тэр үе шигээ төдийгүй олон улсад гайхагдах хамтлаг байгаасай гэж хүсч байна.... ШУТИС ийн мундаг нийт оюутнуудад итгэж байна... урагшааа......

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 8 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн
Миний тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч


Цаг Blogger TemplatesMy Blogger TricksAll Blogger Tricks
Найзууд
© dance time



:-)
 
xaax