Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу бүжигчин”клуб нь өнгөрсөн сарын 6-нд залуусын чөлөөт цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх, залуучуудыг хөдөлгөөний эвсэлтэй болгох, бүжиг сурах хүсэл эрмэлзэлтэй залууст хүссэн чиглэлийнх нь бүжгийг зааж сургах, залуучуудтай хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан клубын анхны уулзалт өнөөдөр 17:00 цагт МЗХ-ны “Залуус танхим”-д зохион байгуулагдахаар болсон байна.
Клубын гишүүддээ латин америк бүжгийн нэг төрөл болох Бачата бүжгийг заахаас гадна клубын гишүүдийг танилцуулан Бачата бүжгийн үүсэл, аялгууны талаар онолын мэдээллийг өгөх юм. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэн бүжгийн урлагаар хичээллэх хүсэл эрмэлзэлтэй залууст клубын үүд хаалга нээлттэй бөгөөд 99265297, 88244493 эдгээр утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
|