dance time

2014-05-19 - дэлхийн ТОП 10 бүжиг

Үйлдэл, хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ. Бүжгийн урлаг нь бүр хүй нэгдлийн үед хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаа, аж амьдралтай нягт холбоотой үүсч, үе үеийнхээ хүмүүсийн үзэл бодол, сүсэг бишрэл, зан үйлийг нь тусган харуулсаар ирсэн билээ. Энэхүү томоохон урлагийн төрлийн нэг болсон бүжгийг дотор нь Дэлхийн хамгийн шилдэг хэв маягтай бүжигийн хөдөлгөөн юу вэ? хэмээн шилдгийг шалгаруулжээ. Энэхүү сонирхолтой судалгаанд Монголын алдарт биелгээ хүртэл өрсөлдөн шалгарч чаджээ. Хип Хоп бүжиг- Америкийн харуудаас гаралтай 1950-аад онд үүссэн. danceТовшлуур бүжиг- Ирландаас гаралтай 1890 оноос үүсжээ. dance1Хятад улсын үндэсний бүжиг. dance2Бэлхүүсний бүжиг- ракс шарки Араб, Перс, Турк зэрэг Дундад Дорнын ард түмний бүжгийн төрөл юм. Тухайн улс, бүс нутгаас хамааран стиль, хувцас зэргээрээ ялгарах ба сүүлийн үед Өрнийн болон Дэлхийн бусад орнуудад их сонирхох болсноор олон шинэ стиль бий болж байгаа. dance3Энэтхэгийн үндэсний бүжиг dance4Ганнам стайл бүжиг- Солонгосын дуучин PSY. dance5Бреак бүжиг-Хип Хоп бүжгийн олон элемэнтийн нэг төрөл нь юм. dance6Баллет бүжиг- Балет гэсэн нэр томьёо ballare – бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэй бөгөөд Балетын түүх 15-р зуун Италийн ренесансын үеэс эхлэх бөгөөд тайзны хэмжээнд очсон нь 17–р зуунд Францын “Наран хаан” гэж алдаршсан 14-р Людовик хааны /1643-1715/ үе буюу чухам энэ үед л балет бие даасан урлагийн нэгэн төрөл болж тодорч иржээ. dance7Салса бүжиг- Латин америкаас гаралтай бөгөөд түргэн хэмнэлтэй, дүрэлзэж буй гал мэт эрч хүчийг мэдрүүлсэн хөдөлгөөнөөрөө алдартай аж.dance8Сонгодог бүжиг- Сонгодог бүжиг нь дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагийн уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр гэдэг.dance9Монгол ардын бүжиг биелгээ- Монгол бүжгийн ихэд уламжлагдан ирсэн нэг хэлбэр бол биелгээ юм. Биелгээг гэрт буюу тойрон суусан хүмүүсийн дунд зай багатай газар бүжиглэдэг байснаас цээж гарын хөдөлгөөн нарийн хөгжсөн бөгөөд бүжиглэгчийн тоглолт чухал үүрэгтэй байв. Биелгээ нь морин хуурын эгшиг, дууны аяар бүжиглэгдэн уг хөгжим дуунд туссан утга санааг илэрхийлдэг байна. dance10

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 1 » Нийт: 19
Өмнөх | Дараагийн
Миний тухай
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч


Цаг Blogger TemplatesMy Blogger TricksAll Blogger Tricks
Найзууд
© dance time



:-)
 
xaax