Балет нь утга санаа үйл явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, урлагийн бусад төрөлтэй хослуулан бүтээдэг тайзны нийлмэл урлаг юм. Ballet гэдэг франц үгийн латин гарал нь ballo буюу би бүжиглэж байна гэсэн утгатай аж. Үйлдэл хөдөлгөөнийг хөг аянд тулгуурлан уран сайхны дүрээр илэрхийлэхийг бүжиг гэдэг. Харин сонгодог бүжиг нь дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементийг шингээснээрээ бусдаасаа ялгардаг. Балетийн түүх XV зуунаас эхтэй бөгөөд XVII зуунд Францын Наран хаан хэмээн алдаршсан XIV Людовик хааны үед бие даасан урлагийн төрөл болжээ. Нэгдсэн сэдэв, үйл явдал бүхий анхны бүжгэн жүжгийг Францад XVI зууны хоёрдугаар хагаст тавьсан бол энэ төрлийн мэргэжлийн бүжигчид XVIII зуунаас л бэлтгэгд жээ. Энэ үед балетмейстер П.Бошан сонго дог бүжгийн үндэс болсон таван зогсолтын техникийг боловсруулсан байна. XIX зуун буюу романтик балетийн үед бүжигчид нэгэн зэрэг тэгш хэм үүсгэж гоцлоочоо тодруулан бүжиглэдэг болжээ. Балетийн энэ чанарыг агуулсан бүжгэн жүжиг бол А.Аданы “Жизель” юм. Үүнээс хойш романтик балетийн хэлбэр, өгүүлэмж, тавилтыг “Жизель”-тэй харьцуулдаг жишиг тогтсон байна. Дэлхийн балетийн урлагийн хөгжилд Оросын мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмрийг онцгой хэмээн дүгнэдэг П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Щел кунчик”, “Нойрссон гүнж” гэсэн гурван бүтээл нь дэлхийн балетийн гурван ноён оргил юм. Балет нь утга санаа үйл явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, урлагийн бусад төрөлтэй хослуулан бүтээдэг тайзны нийлмэл урлаг юм. Ballet гэдэг франц үгийн латин гарал нь ballo буюу би бүжиглэж байна гэсэн утгатай аж. Үйлдэл хөдөлгөөнийг хөг аянд тулгуурлан уран сайхны дүрээр илэрхийлэхийг бүжиг гэдэг. Харин сонгодог бүжиг нь дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементийг шингээснээрээ бусдаасаа ялгардаг. Балетийн түүх XV зуунаас эхтэй бөгөөд XVII зуунд Францын Наран хаан хэмээн алдаршсан XIV Людовик хааны үед бие даасан урлагийн төрөл болжээ. Нэгдсэн сэдэв, үйл явдал бүхий анхны бүжгэн жүжгийг Францад XVI зууны хоёрдугаар хагаст тавьсан бол энэ төрлийн мэргэжлийн бүжигчид XVIII зуунаас л бэлтгэгд жээ. Энэ үед балетмейстер П.Бошан сонго дог бүжгийн үндэс болсон таван зогсолтын техникийг боловсруулсан байна. XIX зуун буюу романтик балетийн үед бүжигчид нэгэн зэрэг тэгш хэм үүсгэж гоцлоочоо тодруулан бүжиглэдэг болжээ. Балетийн энэ чанарыг агуулсан бүжгэн жүжиг бол А.Аданы “Жизель” юм. Үүнээс хойш романтик балетийн хэлбэр, өгүүлэмж, тавилтыг “Жизель”-тэй харьцуулдаг жишиг тогтсон байна. Дэлхийн балетийн урлагийн хөгжилд Оросын мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмрийг онцгой хэмээн дүгнэдэг П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Щел кунчик”, “Нойрссон гүнж” гэсэн гурван бүтээл нь дэлхийн балетийн гурван ноён оргил юм.
|